Есөн дуабус үйлчилгээнд гарна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18

Цахилгаан тээвэр компани ирэх сард нийтийн тээврийн үйлчилгээнд есөн дуабусыг шинээр гаргахаар болжээ. Дуабус нь бидний сайн мэдэх троллейбус юм. Анх 2007 оноос эхлэн агаарын бохирдлыг багасгах чиглэлээр дуабусыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өнөөг  хүртэл нийт 55 дуабусыг үйлдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.

Хамгийн гол нь цахилгаанаар явахаас гадна цахилгаанаа хуримтлуулдаг, шаардлагатай тохиолдолд бинзенээр  явах боломжтой аж. Мөн түлш, эрчим хүч зарцуулалтаараа бусад нийтийн тээврийн автобуснаас зургаа дахин бага болох нь судалгаагаар тогтоогдсон.

Дуабус нь орчин үеийн техникээр тоноглогдсон, маневр сайтай, хосолсон хөдөлгүүртэй, 30 хүний суудалтай, 100 гаруй хүний багтаамжтай, цагт 50 км хурдтайгаар 15-25 юм зайд контактын шугам сүлжээгүй явах боломжтой  ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top