Халдварт өвчинтэй тэмцэх эрдэм шинжилгээний хурал болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18

Манай улс Олон улсын эрүүл мэндийн дүрэм, сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, халдварт өвчний дэгдэлтээс сэрэмжлүүлж, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх зорилготой олон улсын эрдэм шинжилгээний симпозиумыг жил бүр зохион байгуулдаг.

Энэ удаагийн симпозиум ирэх сарын 6-7-нд ХӨСҮТ-д болохоор болжээ. Уг ээлжит 4-р симпозиумыг  ЭМЯ, ЗГХА-ЭМГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, ЭМШУИС, ДЭМБ, Флоридагийн Их сургууль хамтран зохион байгуулахаар ажилдаа оржээ.
Мөн АНУ-ын Флоридагийн их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал Грегорий С. Грэг, Бүгд Найрамдах Чех улсын Малын халдварт өвчин, паразит судлалын төвийн профессор Даниела Лукисова, Уганда улсын Мал эмнэлгийн хүрээлэнгийн ажилтан Инонголет Франсис Олаки нар оролцох юм. Харин халдварт өвчин, мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай улсын эрдэмтэн, судлаач нар лекц уншиж, судалгааны үр дүнгээ танилцуулана.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top