Чингэлтэй дүүргийн 52 иргэнийг барьцаалсан гэв үү

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18

Чингэлтэй дүүргийн 52 ахмадыг нэгэн төрийн бус байгууллагынхан өнгөрсөн мягмар гарагт Бээжин хотоор аялуулахаар явсан гэнэ. Харамсалтай нь тэднийг авч явсан төрийн бус байгууллагын хоёр зохион байгуулагч бусдад их хэмжээний өртэй байсны улмаас ахмадуудын бичиг баримтыг зээлдэгч нартаа “атгуулсан” юм байх. Үүний улмаас Чингэлтэй дүүргийн 52 иргэн Эрээн хотноо хаана хандахаа мэдэхгүй байгаа ажээ. Тэдний нэг нь гэрийнхэн рүүгээ утасдаж “Биднийг барьцаалсан” хэмээн ярьсан байна. Улмаар гэрийнхэн нь энэ дагуу хэвлэл мэдээлллийн хэрэгслүүдэд хандсан юм.  Бид энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад: “Одоогоор манайд тийм гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Ер нь энэ төрлийн гэмт хэрэг тухайн улсад суугаа манай улсын Элчин сайдын газар болон Гадаадын хэргийн яамны Консулын газраар дамждаг” хэмээн мэдээллэв.

Энэ дагуу ГХЯ-ны Консулын газрын захирал Ганхуягаас тодруулахад: “Одоогоор би амралттай байгаа. Үнэхээр ийм хэрэг гарсан эсэхийг шалгаад маргааш эргэн мэдээлье” гэв.

Бид энэ талаар тодруулан эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top