Нийслэлийн иргэний танхим газар олголт, барилгажилт сэдвээр хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

Нийслэлийн иргэний танхимын хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр  “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч буй зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай” хэлэлцэхээр болжээ.

Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл,  холбогдох албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөл оролцоно.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э. Хүрэлбаатар “Хот байгуулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал цаашдын зорилт”, Нийслэлийн Газрын албаны дарга М.Буяндэлгэр “Нийслэлийн газрын харилцаа, газар зохион байгуулалтын өнөөгийн байдал”, НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч С.Очирбат “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах зарим арга хэмжээний санал”-ын тухай тус тус хэлэлцэх юм.

 Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top