Цэцэрлэгүүдийн бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсрол төв буюу цэцэрлэгүүдийн бүртгэл өнөөдрөөс эхлэн 26-ныг хүртэл үргэлжлэх юм.  Энэ жил Монгол улсын хэмжээнд 814 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулахаас 169 улсын, 87 хувийн цэцэрлэг  нь нийслэлд үйл ажиллагаагаа явуулах юм.

Хүүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, эцэг эхийн иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авчирч харьяа дүүргийнхээ цэцэрлэгт бүртгүүлэх юм байна.   

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top