Офицероос Чулуун овоо хүртэлх замыг нээлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

Офицеруудын ордноос Чулуун овооны тойрог хүртэлх 0.4 км авто замын хөдөлгөөнийг энэ сарын 15-нд хязгаарлаж зам засварын ажлыг гүйцэтгээд байсан бол өчигдөр орой нээсэн байна. Урьд жилүүдэд урсгал засварын ажил  хийдэг байсан бөгөөд энэ жил замыг шинэчлэхтэй холбогдуулан засварыг төсөвт суулгаагүй ч зорчих хэсэгт их хэмжээний эвдрэл гарсныг засаад байгаа.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон-Чулуун овоо-Тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км автозамын шинэчлэлтийн ажлыг хийж байгаа юм. 

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top