“Түүх, соёлын олдворыг хамгаалах эрх зүйн орчин” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

Маргааш буюу 2012 оны 8 дугаар сарын 21-нд 14:00 цагт Иргэний танхим-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, ялангуяа палеонтологийн олдворыг хамгаалах эрх зүйн зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

           Хэлэлцүүлэгийн үеэр палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, Монгол улсад хийгдэж буй санаачилга,  цаашид хийх арга хэмжээний талаар ярилцана.  

Хэлэлцүүлэгт Боловсрол,Соёл,Шинжлэх ухааны яам, Соёл урлагийн хороо, Палеонтологийн төв, Байгалийн түүхийн музей, шүүх, прокурор, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчид, гадаадын эрдэмтэн судлаач нар  оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top