Гэрлэх ёслолын ордонд 85 хос гэрлэлтээ батлууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

Өчигдөр намрын тэргүүн сарын шинийн гуравны Балжинням, Дашням давхцсан  билэгт сайн өдөр байлаа. Гэрлэх ёлолын ордон шөнийн 01:00 цагаас оройн 18 цаг хүртэл маш ачаалалтай ажилласан юм. Энэ өдөр гэрлэх ёслолын ордонд 85 залуу хос гэрлэх захиалга өгчээ. Үүнээс гадаадын хоёр иргэн гэрлэх ёслол үйлдсэн бөгөөд Монгол улс БНХАУ-ын бэр, БНСУ-ын хүргэнээр бүл нэмлээ.

Өвөг дээдсийнхээ ариун голомтыг өртөөлөн залгамжилж, Гал голомтоо бадрааж буй билэгтэй сайхан энэ өдөр нөхөр Хонгорхүү, гэргий Отгонсүрэн нар гэрлэх ёслол үйлдлээ. Тэдний сэтгэгдлээс хуваалцахад “Өнөөдөр энэ билэгт сайн өдөр өөрийнхөө хайртай хүнтэй гэрлэх ёслол хийгээд явж байгаадаа сэтгэл маш өндөр байна. Хайртай хүнтэйгээ гэр бүл болж цаашдаа аз жаргал, гуниг зовлонтой бүх зүйлийг хамтдаа туулна гэж бодохоор сайхан байна” гэж байв.    

 

Өнө эртнээс уламжлан ирсэн

Өлзий тэгш ерөөлөөр

Өрх үүсгэж байгаа

 Удам сайт нэгэн хосуудын сэтгэгдлээс хуваалцахад “Ийм сайхан өдөр хуримаа хийж байгаадаа баяртай байна. Хуримын ордонд хуримлах маш сайхан юм. Ах дүү нарынхаа өмнө амлалтаа өгсөн. Тэднийхээ итгэлийг алдахгүй. Хоёр биедээ түшиг болж сайхан амьдарна. Бид үнэхээр жаргалтай байна” гэв.  

Хуримыг тодорхойлдог нэг чухал зүйл бол сүйт бүсгүйн даашинз, чимэглэл. Ордонд хуримын гоёл, чимэглэл зардаг дэлгүүр бий. Энд даашинзыг 250-390 мянган төгргөөр худалдаалж, 33-66 мянгаар түрээслэх үйлчилгээ үзүүлдэг аж. Хуримын цэцэг сондгой тоотой байдаг бөгөөд лили, туйлпан цэцэг илүү тохиромжтой байдаг ч тэсвэр муутай аж. Харин сарнай тэсвэртэй болохоор хүмүүс ихэвчлэн нэг нэгэндээ бэлэглэдэг байна.

Хуримын ордонд ёслоход нийт 650 мянган төгрөг зарцуулдаг бөгөөд үүнд, ерөөлч, морин хуурч, дүрс бичлэг, зураг, зочдод өгөх цайллага, машин чимэглэл болон ёслолын арга хэмжээний үйлчилгээ багтдаг байна. Ордноос лимузин түрээсэлбэл нэг цаг нь 200 мянга, хоёр цаг нь 250, гурван цаг нь 350 мянган төгрөг байдаг аж.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top