“Наран фүүдс” ХХК “Байгалийн жимсээрээ” хэмээн рекламддаг “Schwartau” нэртэй олон төрлийн жимсний чанамалаа Герман улсаас экспортолдог ажээ. Гэтэл нэрсний чанамалаас нь цацраг идэвхт бодис илэрсэн гэнэ.
Холбогдох мэргэжилтнүүд чанамалын хадгалалт, найрлага, агууламжид нь шинжилгээ хийж, цацраг идэвхт бодис агуулсан гэдгийг тогтоон хүний бие эрхтэн, эрүүл мэндэд муугаар нөлөөлж, амь насанд ч аюул учруулж болно хэмээн худалдаалахыг нь хориглосон аж. Гэвч өнөөдрийг хүртэл худалдаалсаар байгаа юм байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )