Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол Японы хамтарсан “Багшаа ....Монгол залуусын бэйсболын тэмдэглэл” уран сайхны киноны талаар мэдээлэл хийлээ.
Монголын нийгмийн шилжилтийн үе болох 90-ээд онд Улаанбаатар хотод бэйсбол заахаар ирсэн Япон залуу Сэкинэ Макото өөрт тохиолдсон сонирхолтой түүхээр “Монгол бэйсболын залуу насны тэмдэглэл” номоо гаргаж байжээ. Тус номноос сэдэвлэн “Багшаа ....Монгол залуусын бэйсболын тэмдэглэл” киног хийж байгаа аж. Кинонд Улаанбаатар хотод бэйсболын талбай барьж өгсөн сайхан сэтгэлт Япон хүмүүсийн тухай болон тэр үеийн Монголын нийгмийн хүнд хэцүү үед боломжынхоо хэрээр хүүхдүүдэд бэйсбол зааж сургахын төлөө хүнд бэрхийг даван туулсан монгол япон хүмүүсийн тухай үзүүлэх юм.
Киног Японы талаас “Earl grey film” Монголын талаас “Creative art group”, “Aum entertainment”-ийнхан хамтран хийж байгаа аж. Киноны дүрүүдэд жүжигчин М.Мөнхчимэг, З.Отгонлхагва,япон жүжигчин Ишида Такуяа, Мизусава Шинго, МУСТА жүжигчин Б.Жаргалсайхан, С.Өлзийхүү, МУГЖ С. Сарантуяа, Ж.Батбаяр, болон бэйсболын тамирчин Д.Мөнхбат, Б.Ууганмягмар, О.Өнөболд, С:Чинбат, Ц.Жавхлан зэрэг хүмүүс тоглож байгаа гэнэ.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )