Өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид ээлжит бус хурал зарлажээ. Хурал “Хангарьд” ордонд 09.00 цагаас эхлээд байна. Тус хурлаар хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга замын тухай хэлэлцэхээр болжээ. Ойрын өдрүүдэд зам засварын ажил эрчимтэй явагдаж, есдүгээр сарын 1-нд нээнэ гэсэн ч дуусахааргүй харагдаж байгааг иргэд шүүмжлээд байгаа. Замын засвар шинэчлэлтийн ажлыг дуусгалаа гэхэд цаг хугацаанд баригдан чанар муутай гүйцэтгэж магадгүй хэмээн үзээд буй. Мөн НИТХ-ын дарга Э.Бат-Үүл иргэний танхимын анхны хурлаа энэ сэдвийн хүрээнд иргэдтэйгээ хийж байсан бол өнөөдөр НИХТ-чид ийн хуралдахаар болсон байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )