Өнөөдөр Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тэргүүн Д.Доржхорол МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд “Монгол хүүхэлдэйн хаант улс” үзэсгэлэнгээ нээнэ.
Д.Доржхоролын бүтээсэн хүүхэлдэй дэлхийн 10 гаруй улсын төрийн тэргүүний цуглуулга, Монгол улсын 60 орчим элчин сайдын яамдын өргөө гэх мэт олон өрх гэр хоймортоо хүндэтгэн залсан байдаг.
Тэрээр 1980 онд анхны нарийн мэргэжлийн хүүхэлдэйн урлаач болсон цагаас эхлэн түүнийг олон улсын цуглуулагчид андахгүй ээ. Зурах, сийлэх, оёх, наах ур чадвар, сэтгэлгээ, мэдрэмж шаарддаг урлагт сэтгэл зүрхээ зориулж, монгол хүүхэлдэйн урлагийг дэлхийд нэртэй монгол “Брэнд” болгосон гэж үздэг юм.
Түүний бүтээсэн 70 мянга хол давсан хүүхэлдэйнүүд дунд чигчийхэн чинээнээс авахуулаад бий. Мөн зөвхөн хувцас чимэглэл нь л гэхэд 1000 ам.доллараар бүтсэн цорын ганц бүтээл ч байдаг аж.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )