Бүх төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөрийг 10 хувиар нэмнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 22

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын ректорууд сургалтын төлбөр нэмэх талаарх саналаа Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хүргүүлж байсан. Тэрээр энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлэж сургалтын төлбөрийг 10 хувиас илүүгүй нэмэх чиглэл өгчээ. Мөн ШУТИС-ийн Удирдах зөвлөл саяхан хуралдаж зардлыг инфляцын хувиар тооцоолон, цалинг 23,8 хувиар нэмэх санал хүргүүлжээ. Үүнээс тооцоолж үзэхэд сургалтын төлбөр 18-19 хувь нэмэгдэхээр байсан аж. Харин БСШУЯ-наас энэ санааг хэлэлцэж үзээд төрийн өмчийн бүх сургуулийн төлбөрийг 10 хувиар нэмэх шийдвэр гаргасан байна.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top