НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ЗАХИРАМЖ: “Ажилд томилох тухай”
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Нямаагийн Батааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс томилсугай.2. Дашийн Батмөнхийг 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хүний нөөцийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилон ажиллуулсугай.3. Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ёндон-Ойдовын Гэрэлчулууныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилсугай.4. Цэндийн Баатархүүг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс томилсугай.5. Даваахүүгийн Пүрэвдавааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогчоор 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс томилсугай.6. Нямдаваагийн Гантөмөрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс томилсугай.7. Лувсандагвын Ганхөлөгийг 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томилон ажиллуулсугай.8. Сорогжоогийн Очирбатыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилсугай.9. Цэдэндамбын Отгонбаганыг 2012 оны 08 дугаар сарын 20-ноос эхлэн нийслэлийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсугай. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАБӨГӨӨД УЛААНБААТАРХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
Сэтгэгдэл ( 2 )
Н.Батаа Их наядыгаа босгоод улсын зардлаар замаа тавиулчихсан, сүйхээтэй эр байна шүү !!!
Н.Батаа Их наядыгаа босгоод замаа тавиулаад авсан, сүйхээтэй эр бна шүү