Замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 22

Өнөөдөр НИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаан "Хангарьд ордон"-д болж байна. Энэ хурлаар замын хөдөлгөөний түгжрэлээс хэрхэн ангижрах талаар ярилцаж байгаа юм. Хотын захирагч Э.Бат-Үүл хэд хэдэн саналыг тавилаа. Тодруулбал, Одоогийн байдлаар 20 гаруй хэсэгт замын ажил хийгдэж байгаа. Үүнээс үүдэн замын ачаалал нэмэгдсэн. Иймд зам засварын ажлыг эрчимтэй хийж хугацаанд нь дуусгах хэрэгтэй юм. Энэ сарын 25-наас аравдугаар сарын 25-ныг хүртэл нийтийн тээврийн хэрэгслүүдийг нэгдүгээр эгнээгээр явуулах, нийслэлээс алслагдсан дүүргүүдийн сургуулийн сурагчдыг зориулалтын автобусаар хичээлд нь хүргэж өгөх мөн суудлын авто машиныг улсын дугаарын ангиллаар хөдөлгөөнд оролцуулах талаар хэлэлцэж буй. Энэхүү ажлыг хэдий хугацаанд, ямар арга замаар мөрдөж явуулах тухай ярилцаж байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top