“Tv cocktail” хамтлагийн шинэ уран бүтээл “Хоёр ертөнцийн буудал”

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 22

“Намрын синдром, “Сайн уу амьдрал минь” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ кино урлагт багагүй амжилттай яваа “Tv cocktail” хамтлагийнхан энэ удаад тайзны бүтээлд хүчээ сорих гээд тун завгүй явна. Тэд Францын зохиолч Эрик-Эммануэль Шмиттийн бүтээлээс сэдэвлэн “ Хоёр ертөнцийн буудал” хэмээх жүжгээ есдүгээр  сарын эхээр үзэгчдийн хүртээл болгох аж. Жүжгийн гол дүрд тус хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглохоос гадна СТА Ц.Батхуяг буюу Амбий, Навчаа зэрэг уран бүтээлчид оролцож байгаа юм байна. Найруулагчаар  “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан ЖСэнгэдорж ажиллаж байгаа аж.

 Сонирхуулахад, “Tv cocktail” хамтлагийн дараагийн уран бүтээл нь хүүхэлдэйн кино байх гэнэ. Тэд хүүхэлдэйн киногоороо дамжуулан үндэсний хүүхэлдэйн баатартай болох зорилго тавиад байгаа аж.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top