Сайхан хооллоорой: Шинэ улаан лоолийн зутан шөл

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23
Орц:
мах, ясны шөл 200гр
шинэ улаан лооль 150гр
шар лууван 20гр
яншуй 8гр
бөөрөнхий сонгино 25гр
сармис 10гр
гурил 10гр
цөцгийн тос 20гр
давс, перец амт оруулах хэмжээгээр


1. Мах, ясны шөл бэлтгэнэ.
2. Шинэ улаан лооль, шар лууван, сонгино, сармисыг нарийн шүүрээр машиндаж дээр нь 10гр цөцгийн тос хийж зөөлөн галаар 10 минут хуурна.
3. Жоронд заасан гурилыг цөцгийн тостой хольж зөөлөн галаар сайтар хуурч бэлтгэнэ.
4. Машиндаж хуурсан ногоонууд дээр мах, ясны шөлөө нэмж зөөлөн галаар 10 минут буцалгана.
5. Үүн дээрээ цөцгийн тостой хуурсан гурилаа хийж бөөнгүй болтол нь хутган дахин 10 минут зөөлөн галаар буцалгаж зутан шөл бэлэн болно.
Шинэ цөцгийн тосоор шөлийг амталбал сайхан амтлаг болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top