Г.Уянга Леди Гагагийн хит дуунуудаар тоглолт хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

“Universe Best Songs” наадмын шилдэг оролцогчдын нэг Г.Уянга ирэх бямба гаригийн 22:00 цагт  “Xtreme” клубт “Lady Gaga cover night” нэртэй тоглолтоо тавих гэж байна. Тус тоглолтонд алдарт дуучны “Telephone”, “Paparazzi”, “Poker face”, “Bad romance”, “Alejandro”, “Born this way” гээд үе үеийн хит дуунууд дуулагдах аж. Амьд хөгжмийн “Vatame” хамтлагтай хамтарч буй уг тоглолт тэр чигээрээ Лэди Гагагийн өнгө төрхөөр амьсгалах гэнэ.

Сонирхуулахад Г.Уянгыг  чадалтай хоолойтой хэмээн үнэлсэн хөтлөгч Анууш  гала тоглолтын үеэр түүнийг Уянгага хэмээн зарлажээ. Тэр цагаас хойш түүнийг Уянга биш Уянгага хэмээн дуудах болсон сурагтай.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu