“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд онц байдал зарласны улмаас өглөөний нислэгүүдийг хойшлуулжээ. Учир нь нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг байрлуулсан байж болзошгүй хэмээн өглөөний нислэгүүдийг цуцалж, зорчигчдыг онгоцноос буулгасан байна. Мөн ирсэн нислэгүүдийг буудал руу орох хоолойнд залгахгүй хүлээлтийн байдалтай байгаа юм байна.
Онгоцны буудалд сэжиг бүхий ууттай зүйл байсан бөгөөд үүнийг нисэх онгоцны хамгаалалтын албаныхан тэсрэх бөмбөг байж болзошгүй гэж үзсэн аж. Дөнгөж сая авсан мэдээллээр ууттай зүйлийг мэргэжилтнүүд авч явсан бөгөөд одоо онгоцны буудлын эргэн тойрныг шалгаж байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )