Зоос банкны удирдлагуудыг өнөөдөр шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 24

“Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг өнөөдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ.

Тэднийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн зэрэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150.3, 233.2-т зааснаар буруутгаж буй.

Өмнөх шүүх хурлууд улсын яллагч солигдсон, өмгөөлөгч гадаад явсан, шүүгч сургалтад суусан зэрэг шалтгаанаар хэд хэдэн удаа хойшилсон байсан юм. Хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат  оролцохоор болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top