Нэгийг бүтээх гэж нэлээн хэдэн амь тасалж болмооргүйсэн, Засаг дарга нар аа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 24


 

Эх орон минь алхам алхмаар хөгжиж, бүтээн байгуулалт хийгдсээр л байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр алдаа дутагдалтай зүйлс гарсаар л...

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо буюу 120 мянгатын аюулгүйн тойргоос Зайсан орох замд ургаж байсан хэдэн модыг цахилгаан хөрөөгөөр хайр найргүй хэдэн хэсэг болгон хаяжээ. Энэ ажлыг гүйцэтгэж буй залуус тайрсан модны бүдүүн хэсгийг нь танил бололтой нэгэн залууд ачуулж байгаа харагдав. Эрүүл ургаж байгаа моддыг сүйтгэсний учрыг асуувал зам өргөтгөлийн ажил хийхэд тэдгээр хэдэн мод садаа болсон учир ийнхүү “цаазалж” байгаа юм байх.   

Эндээс нэг л бодол төрлөө. Замын түгжрэлийг бууруулахад бүтээн байгуулалт хийх нь зүйтэй. Гэхдээ нэгийг бүтээх гэж нэлээн хэдэн амь тасдах нь хэр оновчтой шийдэл юм бол доо.  

Хэрвээ сэтгэл байгаад зүтгэл байсан бол тэдгээр моддыг үндэс, хөрстэй нь ухаж өөр газар нүүлгэн шилжүүлж болох л байсан байх.  

Нийслэлийн минь шинэхэн Засаг дарга та дараа дараагийн ажилдаа энэ зэргийг тунгаан бодно гэдэгт найдаж байна.

А.Баярмаа

А.Тэмүүжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top