“Помогите нам-1,2” инээдмийн уран сайхны цуврал кино үзэгчдийн хүртээл болсон даруйдаа нэлээдгүй амжилтыг дагуулсан. Тэгвэл тус киноны гуравдугаар анги буюу “Помогите нам-3”-ыг 3D форматаар хийжээ. Киноны үйл явдал нь өмнөх ангиудад Сибирийн тайга, галт тэрэг, Монголын говьд өрнөж байсан бол энэ удаа Хөвсгөл далайд өрнөх аж. “Помогите нам-3”-ын кино зохиолыг Ш.Даваадорж бичиж, найруулсан бөгөөд гол дүрд Соёлын тэргүүний ажилтан М.Саранцэцэг, “Захиалгат инээд” хамтлагийн Адъяа нар тогложээ.

Сэтгэгдэл ( 0 )