“Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай боллоо.
Тэднийг эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэн банкаа дампууруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгааад байсан. Шүүх хурал хэд хэд хэдэн удаа хойшлогдоод байсан ч өчигдөр Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг гэм буруугүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )