Цэцгийн “Хайтан” клуб Гэрлэх ёслолын ордонд үзэсгэлэн худалдаагаа нээлээ. Уг үзэсгэлэн энэ сарын 24-өөс ирэх сарын 1-нийг дуустал долоо хоногийн турш үргэлжлэх юм.
Хувь хүн, эмэгтэй, хүүхэд, хосуудад ээлтэй гэх мэт олон өнгийн цэцэгс үзэсгэлэнгийн танхимыг чимээд буй.
Нийслэлд агаарын бохирдол ихэссэнтэй холбогдуулан цэцэг сонирхогчид, ургуулагчид нэмэгдээд буйг ажиглаж байгаа биз ээ. Цэцэг агаарын бохирдлыг өөртөө шүүж авдаг ач тустай. Найздаа, багшдаа, хайртай хүндээ амьд эсвэл хиймэл цэцгээс илүү утга агуулга шингээсэн таримал цэцэг бэлэглэх болсон энэ цагт та ч мөн сонирхоход илүүдэхгүй биз ээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )