”Намрын ногоон өдрүүд-2012” үзэсгэлэн болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 25

Намрын улиралд ургац хураалт эхэлсэнээр эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоог бусад улиралтай харьцуулбал бага зэрэг хямд үнээр худалдан авах боломж бүрддэг.

Иймд нийслэлчүүдийн хүнсний ногооны хэрэгцээг хангах зорилгоор "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод буй.

Энэ удаагийн үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2-ныг дуустал "Мишээл экспо" төвд  нээгдэх юм.

Долоо дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн яармагт 800 орчим иргэн, аж ахуйн нэгж, 70-80 орчим хүнс үйлдвэрлэгч оролцоно.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top