Ерөнхий сайд маргааш зам засварын ажилтай танилцана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 25

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш  Хөгжлийн банк, улсын төсвийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа авто замын өргөтгөл, шинэчлэлт, барилгын ажлын явцтай танилцана. Ерөнхий сайдыг дагалдаж Зам тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Засаг дарга Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат нар явах ажээ.  Дашрамд хэлэхэд, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр буюу энэ сарын 25-наас  төрийн албан хаагчдын нийтийн тээврээр зорчино  гэсэн тушаал гаргасан. Үүнийхээ дагуу өөрөө ч  ирэх даваа гарагаас эхлэн нийтийн тээврээр ажилдаа ирж, бас харьж байхаар болжээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top