ҮДБЭЧ-ын үндэсний их найрал байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Рок попын оддын их хуралдай” тоглолтыг зохион байгуулж байгаа билээ. Уг тоглолт нь рок попын дуучид ардын хөгжимтэй хамтран дуулахаараа онцлог болох юм. Тоглолтонд “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт Д.Болд, “Харанга” хамтлагийн дуучин Д.Лхагвасүрэн, дуучин С.Наран, хийлч Ч.Дэлгэрцэцэг гэх мэт уран бүтээлчид оролцоно. Тус тоглолт өнөөдөр 19.00 цагт СТӨ-нд болох аж.

Сэтгэгдэл ( 0 )