“Том загас” тун удахгүй нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 25

Хүний анхаарал татсан стиль имижийг бүрдүүлдэг реппер B.A.T кино урлагт эргэлт буцалтгүй урважээ. Түүний анхны бүтээл болох “Аз ойрхон” кино үзэгчдийн хүртээл болсон даруйдаа ихээхэн шуугиан тарьсан. Тэгвэл түүний ээлжит бүтээл болох “Том загас” кино ирэх сарын 12-нд Өргөө, Тэнгис театруудад нээлтээ хийх гэж байна. Тус кино хар тамхи, гэмт хэргийн ертөнцийн талаар өгүүлэх бөгөөд дүрийн сонголт хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад байгаа гэнэ. Учир нь киноны гол дүрүүдэд дуучин Б.Амархүү, хөтлөгч Халиун, загвар өмсөгч Ариунзул, Амгаланбаатар, реппер Rokit Bay нар тогложээ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top