Явахыг хориглосон замууд

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 25

Нийслэл хотын түгжрэлийг багасгахаар нийслэлийн засаг даргын захирамж гарч тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн цифрээс хамааруулан замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах журмыг баталсан. Иймээс иргэн, жолооч нар энэ  сарын 27-ноос 10-р сарын 27-ныг хүртэл долоо хоногийн 1 өдөр 07-22 цагийн хооронд нийт 15 цаг дараах замуудад хөдөлгөөнд оролцохгүй юм.

Үүнд :

Их тойруу зам болон түүний доторх замуудад, Энхтайвны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, Чингисийн өргөн чөлөөнд Нисэхийн цагаан хаалганы зүүн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсэгт, Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойргоос 7 буудлын уулзвар хүртэлх хэсэгт, Доржийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө, 120 мянгатын тойргоос ХААИС-ийн уулзвар, Дарь-Эхийн салдаг уулзвараас Дамбадаржаагийн эцсийн буудал, Нарантуулын уулзвар хүртэлх замын хэсгүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

Иргэн таны тээврийн хэрэгсэл дараах дугаараар төгссөн бол,

... 1 ба 6 -аар төгссөн бол Даваа гаригт

.... 2 ба 7 -аар төгссөн бол Мягмар гаригт

.... 3 ба 8 -аар төгссөн бол Лхагва гаригт

.... 4 ба 9 -аар төгссөн бол Пүрэв гаригт

.... 5 ба 0 -аар төгссөн бол Баасан гаригт

дээрх замуудаар явж болохгүй. Харин бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд тус журмыг мөрдөхгүй юм байна.

 Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top