Сүүлийн үед махны үнэ харьцангуй тогтворжиж байна. Энэ нь хөдөө, орон нутагт цас ихтэй, хүйтэн болж, малчид малаа хямд үнээр ч болов борлуулах сонирхолтой байгаатай холбоотой аж.
Орон нутгаас шууд ирж буй үхрийн махны бөөний үнэ 4500-5000, хонь 3700-4300, ямаа 2800-3300, адуу 3000-3500 төгрөгийн үнэтэй байна. Нийслэлийн томоохон худалдааны төв, хүнсний захуудад өчигдрийн байдлаар үхрийн махны үнэ кг нь 6500-6800, хониных 5000-5800, адууных 4800-5200, ямааных 4000-4500, тэмээнийх 5200 төгрөгийн үнэтэй байв.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )