Э.Болормаа: Би тийм санал хүлээж авахгүй ээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 25

Монголын анхны эмэгтэй нохой зодоонч Э.Болормаа  “Энгийн бус асуулт”-уудад  ингэж хариуллаа.

 

-Хэрэв  өөрийг тань олны танил монгол залуусын хэн нэгэнтэй нь эзэнгүй арал дээр нэг сарын турш амьдар гэвэл хэнийг нь сонгох вэ?  


Юм юманд авьяастай, амьдрах,  зохицох чадвартай залууг л сонгох байх даа.

 

-Таныг  Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох нь тодорхой боллоо гэж бодъё. Энэ мэдээг хамгийн түрүүнд хэнд дуулгах вэ?


- Улстөр миний сонирхол ерөөсөө биш. Тиймээс ийм бодол төрж байгаагүй юм байна. Гэхдээ таны асууж байгаачлан нэгэнт Ерөнхий сайд болвол аавдаа дуулгана даа.

-Хэн нэгэн гадаад эрхэм таньтай ярилцаж байхдаа  “Монголчууд ухаан муутай,  тэнэг ард түмэн”  гэж хэлвэл Та яаж хүлээж авах вэ?


Зөвөөр тайлбарлаж ойлгуулна даа. Япончууд Монголын тухай өнгөц ойлголттой байгаа нь ажиглагддаг юм. Тэр болгонд сэтгэл өвдөж явдаг. Гэхдээ тэр сэтгэхүйг залуус бид өөрчлөх болно.

 

-Биеийн тань аль хэсэг танд хамгийн их таалагддаг вэ. Яагаад?


Мөр. Яагаад гэвэл мөр гоётой байвал сайхан харагддаг гэж боддог.

 

-Хоёр нөхөртэй байвал зүгээр ч юм уу гэсэн бодол танд төрж байв уу?


Төрж байгаагүй ээ. Тийм утгагүй зүйл байж болохгүй гэж бодож байна.

-Таны заяаны хань таниас 20 насаар дүү хүн байхаар бурхан цаанаас нь  зурчихсан байна гэж бодъё л доо. Та 40 хүрсэн хойноо 20 настай залуутай амьдрал зохиож чадах уу?


Хувь тавиланг би урьдчилж харж чадахгүй болохоор юу болохыг хэлж мэдэхгүй. Хайр сэтгэлээр бол яагаад болохгүй гэж.

 

-Тэгвэл биеийнхээ аль хэсэгт хамгийн дургүй вэ?


Хөл. Учир нь том болохоор гоё гутал олдохгүй хэцүү байдаг.

 

-Холливудын нэг найруулагч танд кинондоо тоглооч гэсэн санал тавьж байна. Гол нь бүтэн 2 цаг үргэлжлэх кинон дээр Та чармай нүцгэн байх юм. Ямар ч хувцасгүйгээр дүр бүтээх саналыг хүлээж авах уу?


Би мэргэжлийн жүжигчин биш учраас мэдээж тийм саналыг хүлээж авахгүй ээ.

 

-Асуултад хариулсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.32) 2025 оны 03 сарын 13

I could watch Sc”lidnerhs List and still be happy after reading this.

1  |  0
(27.123.213.141) 2025 оны 03 сарын 13

мэргэжлийн жүжигчин байсан бол хүлээж авна гэсэн үгүү.

1  |  0
(27.123.213.141) 2025 оны 03 сарын 13

мэргэжлийн жүжигчин байсан бол хүлээж авна гэсэн үгүү.

1  |  0
(180.149.95.26) 2025 оны 03 сарын 13

fhkhsehihccgkbxdhmhhs,kir,jlid xhrdBlpfscn

1  |  0
Top