-"Нэг ардчилал" клубынхан Увс аймгийн Цагаанхайрхан суманд эгчтэйгээ явж байгаад осгосон охиныг эргэх юм байна.
-Монголын үйлдвэржилт хөгжлийн төв, Голомт банк хамтран 10:00 цагт Аж ахуй нэгжүүдийн уулзалт зөвлөгөөн хийнэ. Зөвлөгөөн "Чингис" зочид буудлын хурлын зааланд болно.
- Өнөөдөр 11:30 цагт Архангай аймгийн ЕБС-ийн багш ажилчид хууль бусаар ажлаас халах, дарамт шахалт үзүүлэх явдал их байгаатай холбогдуулан "Mongol News" дээр хэвлэлийн хурал зарлажээ.
- 2013-2014 оны хичээлийн жилд "Багшийн мэргэжил дээшлүүлэх институт"-ээс зохион байгуулах Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан үндсэн сургалт Багшийн хөгжлийн ордны 605, 202 тоотод, Улаанбаатар их сургууль, 24-р сургууль, Шинэ Эрэн дунд сургууль дээр нэгэн зэрэг өглөө 9.00 цагт эхэлнэ. Уг сургалтад 21 аймаг Улаанбаатар хотын нийт багш нар хамрагдана.
- НҮБ-ын байранд 09.00 - 12.00 цагт "Соёл хөгжлийн нэг хүчин зүйл болох нь" сэдэвт хэлэлцүүлэг болно.
- Төрийн ордны А танхимд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөлийн хуралдааны дүнгийн талаар хэвлэлийн бага хуралтай.
- 11.00 цагт "Нэг тэрбумаараа тэмцэе-Шударга ёсны төлөө тэмцэе" сэдэвт арга хэмжээ ЭМШУИС дээр болно.
-"Салхи" хамтлаг тоглолт хийнэ.
- "Анхаар дотор чимээгүй" МУСК нээлтээ хийх юм байна.
-"Цагаан уул" наадам РЦНК-д 12-т эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )