Мишель Обамагийн 12 мянган ам.долларын үнэтэй даашинзаар гангарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 14

Саяхан Францын Ерөнхийлөгч Ф.Олланд АНУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Түүнийг хүндэтгэн Б.Обама Цагаан ордонд хүндэтгэлийн зоог барьсан. Энэ үеэр тэргүүн хатагтай Мишель Обамагийн өмссөн даашинз олны анхаарлыг ихэд татсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар түүний даашинз нь ойролцоогоор 12 мянган ам.долларын үнэтэй аж. CNN-ээр АНУ-ын төрийн тэргүүний хүндэтгэлийн хүлээн авалт болон Мишель Обамагийн "гоёлын даашинзын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлсэн гэнэ. Ямар ч байсан төрийн тэргүүний гэргий даашинзыг өөрийн мөнгөөр худалдаж авсан гэдэгт итгэлгүй байгаагаа CNN-ийн сурвалжлагч ярьсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сод(103.9.88.169) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлч бичгийн боловсролгүй юм аа. Мишель Обамаагийн даашинзаар хүн гангарсан юм шиг ойлгогдож бна ш дээ гарчигийг чинь уншихаар

1  |  0
Top