Хар алмаазаар шигтгэж хийсэн цорын ганц утас

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 14

Манай дэлхийд ердөө цорын ганц, алтан хийцтэй “iPhone 5” 16.5 сая ам.долларын үнэтэй. Хар алмаазыг шигтгэж хийсэн гар хийцийн энэхүү гар утсыг Стюарт Хюьз хэмээх эрхэм урлажээ. Тансаг зэрэглэлийн, дахин давтагдашгүй хийцтэй хэмээгддэг энэхүү гар утасны “Home Button”-ыг орлуулан 26 кратын хар алмааз шигтгэжээ. Түүнчлэн утсыг тойруулан хэдэн зуун үнэт эрдэнэ шигтгэсэн байна. Нийтдээ 600 ширхэг цэвэр алмааз багтаасан уг “iPhone 5”-ийн “Apple” хэмээх логог л гэхэр дангаар нь 53 эрдэнийн чулуугаар чимэглэжээ. Хүрээ нь цул алтан дэвсгэртэй бөгөөд түүн дээгүүр алмааз эрдэнийг цэгцтэй байрлуулжээ.

Мөн гар утсыг унаж, эвдрэхээс сэргийлж дэлгэцийг нь бат нягтшуулсан пластик материалаар нэмж бүржээ. Харин эдгээр нэмэлт чимэглэлүүд цорын ганц уг гар утсанд 135 грамм нэмсэн байна. Уг хар алмаазан шигтгээгээр гоёсон гар утсыг Хятадын нэгэн бизнесмен барьдаг бөгөөд тэрээр нэрээ олонд зарлахаас татгалзжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hunnu(103.26.194.68) 2025 оны 03 сарын 13

Mongoloor Ochir Erdene gedeg yum...!!!

1  |  0
Top