Мисс О.Ариунзул шагнал хүртжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 14

Мисс, загвар өмсөгч гэхээсээ илүүтэй дуучин Б.Амархүүгийн найз бүсгүй гэдгээр нь олон нийт илүү мэдэх болсон О.Ариунзул төрсөн нутаг болох Дорнод аймагт шинэлжээ.

Түүнийг төрсөн нутагтаа очих үед төрөлх хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулсан хэмээн  аймгийн удирдлагууд үзэж “Тэргүүний ажилтан” медалиар шагнасан байна. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Нутагтаа очоод сайхан шинэллээ, морь жилдээ одтой байх нь, энэ жилийн хамгийн анхны шагнал. Миний хөдөлмөрийг үнэлж маш том урам өгсөнд баярлалаа. Улам их хичээнээ” хэмээн  сэтгэгдлээ хуваалцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top