Сочи-2014” өвлийн XXII олимпийн наадмын долоо дахь өдөр Монголын тамирчин ОУХМ Б.Бямбадорж олимпийн цасан замд уралдлаа. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 15 км-ийн зайд өрсөлдсөн тэрбээр 48:29.6 минутийн амжилтаар 80 дугаар барианд орсон байна.Харин гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 10 км-ийн зайд өрсөлдсөн Ч.Отгонцэцэг 38 минут 43.1 минутад нийт замаа туулснаар 70 дугаарт барианд орсон. Хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй Сочийг зорьсон Монголын багийн тэмцээн ийн өчигдөр өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 2 )
2 tamirching bagaj 30 hun yavsan. Tednii zardal huvtsas 55 say togrog ulsiin tosvoos garsan.. Ter mongo bol tatvar tologch bidnii mongo shuu dee. Eeeeeeee
yah gej yavuulav aa .sharaa amjilt gargah turuld ni tulhuu anhaarmaar yum da.