“Эрдэнэт” үйлдвэрийн захирал гаднаас ган, ширэм импортлохыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийнхэн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ээс төмрийн бэлдэц худалдан авч бутлуурын ган бөмбөлгөө өөрсдөө хийснээр өнгөрсөн жил 14 тэрбум төгрөг хэмнэжээ. Тус үйлдвэр 2013 онд 15 мянган тонн төмрийн бэлдэц худалдан авсан гэнэ. Ингэснээр өвлийн улиралд нэг сар орчим сул зогсолт хийдэг байсан "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" тасралтгүй ажиллажээ.

"Эрдэнэт" үйлдвэр өнгөрсөн жил хэрэгцээгээ бүрэн хангах ган бөмбөлөг үйлдвэрлэж чадаагүй учир тодорхой хэсгийг нь гадаадаас худалдан авсан байна. Саяхан тус үйлдвэрийн ерөнхий захирал гадаадаас марганцтай ган, үрэлтэд тэсвэртэй ширэм импортлохыг хориглосон тушаал гаргажээ.

Дашрамд сонирхуулахад, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөж буй Хөтөлийн "Цемент шохой" компани "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ээс төмрийн бэлдэц худалдан авахаар төлөвлөсөн гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ñàéí(202.21.113.138) 2025 оны 03 сарын 13

ñàéí áàéíà. ñàéõàí ìýäýý áàéíà ø¿¿

1  |  0
Orj(202.70.46.206) 2025 оны 03 сарын 13

Зөв шийдвэр, бид ингэж л дотроо бие биенээ дэмжих хэрэгтэй, бид чадна гэдгээ дэлхийд харуулах цаг ирсэн

1  |  0
Иргэн(119.40.98.130) 2025 оны 03 сарын 13

Тун зөв шийдвэр байна. ингэж л нэг нэгнийгээ дэмжих хэрэгтэй

1  |  0
Top