Ч.Гансүхийн хүүгийн нэрийн дансанд байршуулсан 16 тэрбум төгрөгийн асуудал өршөөгдөх юм биш биз!

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

АТГ-аас Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх болоод  Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат нарын 13 хүнд холбогдох хэргийг багагүй хугацааг зарцуулан байж шалгав. Харин өнөөдөр тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал болж байна.  Нийслэлийн Прокурор газраас үзэхдээ Ч.Гансүх нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулж улсын төсөвт төвлөрөх ёстой онц их хэмжээний буюу 5. 147 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээгүй, 1,519 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг  хууль бусаар олж авч,  хөрөнгөжсөн,  онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байгаа юм. Харин  Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан  гэх асуудал тусдаа шалгагдаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд Ч.Гансүхийн  толгойг илээд, хацрыг нь зөөлхөн алгадаад өнгөрч болзошгүй байгаа талаар бичигдэж ирснийг энэ дашрамд санахад илүүдэхгүй болов уу. Мөрдөн байцаалтаар түүний  хувийн дансаар бус хүүгийнх нь эзэмшдэг  аж ахуйн нэгжийн дансаар 16  тэрбум төгрөг эргэлдсэн болохыг тогтоосон ч, тэр нь  2008 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйлчлэлд хамруулах үндэслэлтэй гэх зүйл яригдаж байсан. Бүр тодруулбал, Ч.Гансүх нь өөрийн төрсөн эцэг Н.Чимэд болон хүүгийнхээ эзэмшдэг аж ахуйн нэгжтэй холбоотой татвараас зайлсхийсэн хууль бус үйлдлүүдийг 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн хуулиар ил болгож албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөх өршөөлд хамруулах боломжийг олж харсан гэгдээд байсан. Харин түүнд харьяалагдах албан тушаалын хэрэг нь шүүхээр орж таарна гэгдэж байсан бол хууль хяналтын байгууллагынхан сүүлийн үед түүнд холбогдох хэрэгт тун болгоомжтой хандах болсон нь хэвлэлийнхэнд анзаарагдаж байгаа юм.Түүнчлэн Ч.Гансүх улстөр дэх нөмөр нөөлгөөрөө түшиц хийн ялаас мултрах сценарийн дагуух үйл явдлууд өрнөж байгаа талаар ч яригдаж байна. Тэгвэл тэр нь Ё.Отгонбаяр нарын нөхдүүд нэр холбогддог ZTE компанийн асуудалтай холбоотой талаар ч эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Дэлхийд харилцаа холбооны чиглэлээр тэргүүлдэг ZTE компани “Монголын харилцаа холбооны нэгдсэн сүлжээг өргөтгөх” тендерийг 45 сая ам.доллараар авахаар зүтгэж улмаар энэ бизнестээ манай улстөрчид болон тэдний гар хөл болсон албан тушаалтнуудыг ашигласны дотор Ч.Гансүхийн нэр ч бий.  Учир нь, ZTE компанид Монголд томоохон төслүүдэд ажилласантай холбогдуулан санхүү, татварын шалгалтыг Ч.Гансүх гардан хийсэн бөгөөд энэ нь түүнд их мөнгө олох бас нэг суваг болж өгсөн байж болзошгүй гэгдэж байсан.  Ер нь Ч.Гансүх нь өнгөрсөн жилүүдэд улстөрчдийн захиалгаар тэдэнтэй холбоотой татварын асуудлыг шийдэж өгч ирсний үр шим нь түүний хувийн дансуудаар эргэлдсэн их хэмжээний мөнгөний цаад эх үүсвэр нь гэх мэдээлэл бий.

Ямартай ч хэрэг одоо сүүлийн шатан дээрээ байна. Шүүхийн байгууллага хэрхэн дэнслэх нь удахгүй тодорхой болж таарна.

Б.Итгэлт 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
núaraa(94.112.87.194) 2025 оны 03 сарын 13

Arai bish ee mongol ulsiin jaz uilchilgeg bna

1  |  0
666(112.72.13.30) 2025 оны 03 сарын 13

Temvvjin saidaa ta ulsiin hurungu mungu idsen henguai ch baisan tohiroh yliig onooj baih tal deer anhaarch hynalt tabij baigaach ee, engiin ard ni yl abaad darga said alban tushaaltanguud niurshuugduj mungujj bolohgvi bizdee

1  |  0
666(112.72.13.30) 2025 оны 03 сарын 13

ene hvmvvsiin luiwardsan mungiig ni tuluulj baiwaar ym zuwhun yl uguhuur naad hulgaichuud chin gants*****jil suugaad l heden ve-eeree idej uuj tansaglah mungutei bolohiig hvsene shvv de

1  |  0
zochin(112.72.11.109) 2025 оны 03 сарын 13

arai denduu bga biz de. ard irgediin tatbarin mengeer huude bolon eertee mash ih hemjeenii herengetei bolno gej baih u. odoo l ard tumen mongolin shuuh yaj ajilladagiig haryada.naad luibarin mengeer hichneen tsetserleg barih boloo. arai bas nuuts amragdaa bair abch egsen yum bish biz. nasaar ni ulsiin mengegiig telj baragduulsan tsagt shorongoos garga nobshiig.

zochin(103.26.194.33) 2025 оны 03 сарын 13

Temuujingiin shudragaas gadna busad buh huulichid prokuror shudraga baih estoi.

1  |  0
zochin(103.26.194.44) 2025 оны 03 сарын 13

Dorligjav eseguutsvel Temuujin shudraga zagnaad yuah yum be. bas ta nar shig hel ni zagtansan amitadiin bai boloh yum uu. asuudal medleggui olon huuchinsag huulichidaas bas hamaaraad baina shuu ho.gehdee mongoliin ard tumen teneg bish Temuujin saidiigaa demjdeg yumdaa ho.

1  |  0
Цэрэн(202.179.15.157) 2025 оны 03 сарын 13

Наад луйварчдаа өршөөвөл ард түмэн босно шүү, нөгөө шударга зангаа гаргаарай Тэмүүжин с айдаа

Top