Төрсөн хүү нь аавыгаа хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн, 44 настай эрэгтэй Б-г агсан тавилаа гэх шалтгаанаар түүний төрсөн хүү 18 настай эрэгтэй Б нь зүрхэн тус газар нь хүйтэн мэсээр гэмтээж амь насыг нь хохироосон байна. Хэргийг  Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс  шалгаж байна. Мөн СХД-ийн 13-р хорооны иргэн, 32 настай эрэгтэй Б-ын эзэмшлийн өвлийн сууцнаас /47”/ инчийн “Samsung” зурагт, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, “Asus” зөөврийн компьютер алдагдсан хэргийг  СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkkk(202.21.106.108) 2025 оны 03 сарын 13

arihchiid uheh morooroo uhehgui hund gai abchraad uhdeh muu araatnuud

1  |  0
Top