Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалт хоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд болж, өчигдөр өндөрлөлөө. Сонгон шалгаруулалтад зургаан иргэн оролцсоноос нэг нь л ажлын байрны шаардлагад тэнцжээ. Ажлын байрны шаардлагад тэнцсэн А.Мөнхтайван өчигдөр шалгалт өгч, 86,1 оноо авсан тул түүнийг сонгон шалгаруулалтад тэнцсэн гэсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ. А.Энхтайванг тухайн албан тушаалд томилох асуудлыг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэх л үлдээд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
2 hvnii aliig ni songoson yum be