Говийн хутагт нутагтаа иржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 18

Говийн есдүгээр хутагт Данзанлувсантүдэв саяхан Монголдоо ирээд буцжээ. Энэ талаар Хамрын хийдийн тахилч З.Алтангэрэлээс тодрууллаа.

-Сайхан хаваржиж байна уу, та. Хутагт Данзанлувсантүдэв өдгөө хаана байгаа вэ. Саяхан ирээд буцсан юм байна. Дахин хэзээ ирэх бол?

-Хутагт өдгөө Өмнөд Энэтхэгт шашны номд шамдан суралцаж байгаа. Хутагт маань сая цагаан сараар ирж, сар шинээ хийгээд орон хийдээ эргэчихээд буцсан. Шашны эрдэмд суралцах хугацаа нь долоон жил шүү дээ. Цаашдаа ч суралцсаар байх болно. Ирэх зун долдугаар сард дахин ирэхээр айлдсан.

-Хутагт маань Далай багштай хэр ойр дотно байгаа бол. Энэ тухайгаа та бүхэнд дуулгасан уу?

-Далай багштай ойр дотно байгаа. Саяхан л гэхэд хамтдаа ном айлдаж байгаа нь зурагтаар гарсан шүү дээ гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top