Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн хувийн эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтойг тэр бүр мэддэггүй.
Тэгвэл даатгалтай иргэд жилд 1.328 сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг улсаас төлүүлэх эрхтэй бөгөөд рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 74-74390 төгрөг, хувийн эмнэлэгт 70-325 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй.
Харин хувийн эмнэлэг нь тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн, Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан байх ёстой аж.
Тус газраас улсын хэмжээнд “Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-гээ шинэчлэн нийслэлийн хэмжээнд 28 төрийн өмчийн эмнэлэг, 79 хувийн хэвшлийн эмнэлэг, 14 рашаан сувилал, 121 эмийн сантай гэрээ байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )