Засаг дарга нарыг сургажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 18

 

Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нар хоёр өдрийн турш Батлан хамгаалах яам болон Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэргийн бэлтгэл сургалтанд хамрагджээ. Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар уг сургалтын үеэр БХЯ-ны үйл ажиллагаатай танилцан, улсын Батлан хамгаалах бодлого, улсын дайчилгааны төлөвлөлт, лайчилгааны бэлтгэл үүрэгтний сургалтыг орон нутагт зохион байгуулах, орон нутгийн хамгаалалтын талаар номын дуу сонсч, Бүх цэргийн Хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлэх бөгөөд дараа нь Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиар зочилж, орчин үеийн буудлагын зэвсгийн үзэсгэлэн, ангийн бие бүрэлдэхүүний гардан тулаан, обьект чөлөөлөх, олзны хүн аврах зэрэг ажиллагааг үзэж сонирхсон байна.  Мөн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлан Монгол улсын батлан хамгаалах үйл ажиллагааг нийслэл, дүүргийн хэмжээнд сурталчлах, цэргийн алба хаах хэлбэрүүд, тэдгээрийг зохион байгуулж буй өнөөгийн байдал, цэрэг татлага, түүнтэй холбоотой цаашид анхаарах асуудлууд зэргийн талаар санал солилцож, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг сонирхжээ. Түүнчлэн зэвсэгт хүчний ангийн үзүүлэх сургуулийг үзэж, буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл сургуулилт, дадлага хийжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top