Америкчууд замын түгжрэлд 120 тэрбум доллараа зарцуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 18

Жил ирэх бүр Америкчуудын ажилдаа очих, ажлаас буцаж ирэх тээврийн хөлсний зардал тогтвортой нэмэгдсээр байна. Мэдээж хэрэг энэ бүхэн замын түгжрэлтэй холбоотой. Өнгөрсөн онд Америкчууд зөвхөн ажилдаа очихын тулд 120 тэрбум зарцуулсан гэдэг тооцоо гарчээ. Үүнд шатахууны зардал, цаг алдалт зэргийг харгалзан тооцсон байна.
АНУ-ын хотуудын гудамжинд шил шилээ харсан олон зуун автомашинууд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихаад дохиогоо дуугаргаж байгаа дүр зураг одоо бүр хэвийн үзэгдэл болж хувирчээ. Жишээлбэл, Америкчууд гудамжны түгжрэлд таараад дэмий хүлээж суухдаа жил бүр 48 цагийг өнгөрүүлдэг гэсэн сонирхолтой судалгаа гаргажээ. Харин Америкчууд ажилдаа очихын тулд амралтын 5 өдөртэй эн тэнцэх хугацааг дэмий өнгөрүүлдэг ажээ. Гудамжны түгжрэлд олон орох нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд саяхан олж тогтоосон юм. Тухайлбал түгжрэлд 10 минут ороход л цусны даралт нэмэгддэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top