Хүн хүнээ дэмжиж, тусална гэдэг сайхан хэрэг. Тэрдундаа хэцүү бэрхийн өмнө бууж өгөлгүй зүтгэж яваа нэгэндээ бүгдээрээ нийлээд шинэ амьдрал бэлэглэнэ гэдэг бүр ч буянтай зүйл. Тиймээс хүнд өвчинтэй нүүр тулсан ч, нурж уналгүй тэмцэж байгаа Пүрэвийн Отгончулуун хэмээх 31-хэн настай залуу элэг нэгт Монголчуудаас дэм хүсч байгааг уншигчдадаа уламжилж байна.

Ид хийж бүтээдэг насан дээрээ яваа ч амаргүй өвчний улмаас өвдөж, шаналж яваа тэрбээр нэгэн Монгол өрхийн тэргүүн, хүний хань, хөөрхөн охины аав юм. Хүн эрүүл саруул байна гэдэг юутай их баялаг болохыг өөрийн биеэрээ мэдэрч байгаа Пүрэвийн Отгончулууны гэргий нь уужим тэнүүн сэтгэлтэй нийт Монгол түмэндээ хандан “...Өвчин зовлон хүний амьдралд хэлж ирдэггүй, хийсч ирдэгийн адилаар миний амьдралын түшиг тулгуур хань Пүрэвийн Отгончулуун маань элэгний хүнд өвчнөөр өвдлөө. Өвчин нь хүндэрч эцсийн шатандаа орсон тул 2014 оны 2-р сарын сүүлээр Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. 6 настай балчирхан охин Цэнд-Аюушийн минь буян заяа түшиж ханийн маань төрсөн дүү нь элэгний донор болохоор болж бидэнд маш их итгэл найдвар бэлэглээд байна. Энэтхэг улсад элэг солиулах эмчилгээний зардал 120 сая төгрөг шаардлагатай байгаа тул та бүхнийг дөнгөж 31 настай ид хөдөлмөрлөх насан дээрээ явж байгаа хайрт ханьд минь нинжин сэтгэлээр тусламжийн гараа сунгаж 150 450 дугаар луу мессэж бичиж монголын нэг залуу гэр бүлд тусламж хайрлана уу хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээн бичсэн байна. Уншигч та Пүрэвийн Отгончулуун хэмээх энэ залууд дэм өгөхийг хүсвэл үүрэн телефоны аль ч операторын утаснаас дээрх тусгай дугаарт мессэж илгээж болох аж. Мөн ХААН банк 5076213618, Худалдаа хөгжлийн банк 459012288 гэсэн данс руу хандив өгч болох бөгөөд 8810 7780 дугаарын утсаар холбоо барьж болох юм байна.
Монголынхоо нэгэн залуу гэр бүлийг элэг бүтэн, аз жаргалтай амьдрахад нь багахан ч гэсэн тус болцгооё...


Сэтгэгдэл ( 4 )
shan setgeliin uudnees tuslah estoi denduu haramsmaar zaluu
Bayachuudiin neg uduriin tansaglal egel ardiin ami nasnii une bn shuu dee
Mongolchuud mini negendee. Amidral hairlaya
turuus tuslaj zardliig n daah yostoi olon terbumiin hurungutei bayachuud tuslah yostoi herew tuslahgui bol daraa n ted nariin eelj irne shuu gedgiig sanuulaya