Монгол охидыг худалдах гэж байсан эмэгтэйг эрэн сурвалжилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын хэсгийнхэн АНУ-ын иргэн И гэгчийг гэрээс нь баривчилсан байгаа. Тэрбээр сүүлийн зургаан жил манай улсад амьдарч байгаа бөгөөд энэ хугацаандаа монгол, охид бүсгүйчүүдийг гадаадад ажиллуулах нэрээр биеийг нь үнэлүүлэхээр зуучилдаг байсан нь тогтоогдсон. Мөн өөрийн эхнэр болох Монгол Улсын иргэн Ө-тэй хамтарч уг хэргийг үйлддэг байсан байгаа юм. Америк эрийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчлахад эхнэр Ө нь АНУ-ын газар нутгийн бүрэлдэхүүнд багтах Сайпан арал руу явсан байжээ. УМБГ-ынхан тухайн үед 11 эмэгтэйг гадагш худалдагдахаас авраад байсан ч энэ тоо нэмэгдсэн байна. УМБГ-ын холбогдох албаны хүнээс энэ талаар тодруулахад "Сайпан аралд худалдах гэж байсан эмэгтэйчүүдийн тоо 16 хүрсэн. Тэдгээр эмэгтэйчүүд өөрсдийгөө худалдагдах гэж байсныг огт мэдээгүй байсан. Мөрдөн байцаалтын явцад тус эмэгтэйчүүдээс мэдүүлэг авсан. Мөн АНУ-ыг манай улсад шалгах хэрэгтэй байна гэсэн албан бичгийг АНУ-ын хуулийнхан руу явуулж, зөвшөөрөл авч хэргийг энд шалгаж байгаа" гэв. Мөн баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Маанао Патрик Иерлийн эхнэр Өнөрсайхан нь гадаадад оргон зайлсан тул цагдаагийнхан интерполын шугамаар эрэн сурвалжлахаар зэхээд байгаа аж. Охид, бүсгүйчүүдийг хил давуулан худалдаалдаг байсан Америк эрийг "Маанао Патрик Иөрл" гэдэг аж. Тэрбээр "Голден бридж" сургалтын англи хэлний багш хийдэг байсан. Гагцхүү энэ хэрэгт тус сургалтын төвийн удирдлага, ажилчдыг шалгаж байгаа эсэх одоогоор тодорхойгүй байна. Дашрамд хэлэхэд эл АНУ-ын иргэн өмнө нь хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл оруулж ирсэн хэргээр шалгагдаж байсныг эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.23.51.6) 2025 оны 03 сарын 13

ямар аймаар юм бэ хүүхдээ сургалтанд суулгаж ч болохгүй юм бишүү багш санал тавьбал хэн ч итгэнэ шүү дээ

1  |  0
hehe(103.26.194.81) 2025 оны 03 сарын 13

Мөн АНУ-ыг манай улсад шалгах хэрэгтэй байна ... gene uu, iljig setguulch nert

1  |  0
Zochin(103.26.194.75) 2025 оны 03 сарын 13

Гадаад орон диваажин биш шуу

1  |  0
bataa(122.201.25.46) 2025 оны 03 сарын 13

ter hvvheniig oloj ereed shorond hataah heregtei

1  |  0
bataa(122.201.25.46) 2025 оны 03 сарын 13

ter hvvheniig oloj ereed shorond hataah heregtei

1  |  0
Top