Сумын эмч нар хууль бус хураамж авчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

11-11 төвд Завхан аймгийн Отгон сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, лаборант нар хүүхдэд урьдчилан сэргийлэх шинжилгээ хийж, мөнгө хураасан хэмээх гомдол иржээ. Үүний дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд хариуцсан улсын байцаагч нар шалгалт хийж дээрх гомдол үнэн болохыг илрүүлжээ.
Отгон сумын Эрүүл мэндийн төвд өнгөрсөн есдүгээр сард цэцэрлэгийн болон сургуулийн 2-6 насны 215 хүүхдэд цагаан хорхойн шинжилгээ, элэгний үйл ажиллагаа үзэх уробилиногены сорил хийж эерэг үзүүлэлттэй илэрсэн хүүхдүүдэд эмчилгээ зааж, 215 хүүхдээс 2000 төгрөгний шинжилгээний төлбөр нийт 383500 төгрөгийг хурааж эмнэлгийн үйл ажиллагаанд шаардагдах урвалж бодис, бусад материал худалдан авахад зарцуулжээ.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламжийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх тушаал шийдвэрүүдийг зөрчсөн тул хүүхэд бүрт 2000 төгрөг, нийт 383500 төгрөгийг буцаан олгуулахаар шийдвэрлэжээ. Мөн захиргааны арга хэмжээ авсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irged(103.26.194.80) 2025 оны 03 сарын 13

Uu emnelegtee butsaagaad yum avsan l yum bna shte zailuul. Iimhen yumiig surbokgoid avilgachda bolohor tolgoig ni unseed

1  |  0
Top