Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдээс өчигдөр өглөө цагдаагийн албан хаагчид автомашиндаа нас барсан хүний цогцсыг гарган авсан байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт ирж, үзлэг шинжилгээ хийж байгаад талийгаачдын цогцсыг гарган шүүх эмнэлэг рүү зөөвөрлөсөн байна. Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Өчигдөр 09.30 цагт иргэд дуудлага ирсэн Хэргийн газар дээр очиход “Криста” маркийн автомашин дотор Увс аймгийн харъяат 27 настай эрэгтэй А гэгч нас барсан байсныг олж, хэргийн газрын үзлэг хийгдэж байгаа. Талийгаачид хийсэн үзлэгээр ямар нэгэн гадны нөлөөтэй гэдэг тогтоогдоогүй. Харин өөрийнхөө амийг егүүтгэсэн байдалтай байсан. Тухайн машин уг зогсоол дээр 17-ны шөнө ирж зогссон байдаг. Ингээд 18-ны өдөр иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгасан. Тэгэхээр цогцос машиндаа дөрөв хоносон гэдэг нь ташаа мэдээлэл. Талийгаач хувийн компанид жолоочоор ажилладаг байсан юм билээ. Амиа хорлох шалтгаан байсан. Гэхдээ энэ талаар хэлэх боломжгүй” гэв.

Сэтгэгдэл ( 0 )