Орон даяар их, дээд сургуульд элсэгчдийг бүртгэх ЭЕШ-ын бүртгэл эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан элсэлтийн ерөнхий шалгалтын төвөөс мессэж үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ. Энэ үйлчилгээ нэвтэрснээр элсэлтийн ерөнхий шалгалтын системийн нэг хэсэг бөгөөд шалгуулагчид нь дүн оноо болон бусад хувийн хэрэгцээт мэдээллээ гар утсаа ашиглан мессэжээр хүлээж авах боломжтой болж байгаа юм. Гол зорилго нь ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож, илүү хялбар нэмэлт боломж бий болгох, шалгуулагчдыг цаг хугацаа орон зайн хамааралгүйгээр түргэн шуурхай мэдээллээр хангах, цаашлаад гар утсанд суурилсан илүү дэвшилтэт технологийг хөгжүүлэх зорилготой ажээ.

Сэтгэгдэл ( 0 )