Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга өчигдөр дүүргүүдийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нартай уулзлаа. Уг уулзалтаар энэ онд нийслэлийн есөн дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 24.9 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Эдгээрээс дүүрэг бүрт хуваарилалт хийсэн бөгөөд дүүргүүд тухайн хөрөнгийг хэрхэн зарцуулах төслийн жагсаалтаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар долоон дүүрэг төслийн жагсаалтаа хүргүүлсэн бол Багануур, Хан-Уул дүүрэг жагсаалтаа ирүүлээгүй байна. Дүүргүүд хугацаа хожимдолгүй төслийн жагсаалтаа хүргүүлж, батлуулсан тохиолдолд хуулийн дагуу сонгон шалгаруулалт, тендер зарлан ажил эхлэх боломжтой болно.

Сэтгэгдэл ( 0 )